Өглөө шар тос хэрэглэж болохгүй!

Өглөө шар тос хэрэглэж болохгүй!

Өглөөдөө шар тос идэх сайн гээд хүн болгон хэрэглэдэг зуршил ихээхэн дэлгэрчээ. Шар тосны ач тусыг тоочоод барамгүй их байдаг нь үнэн гэхдээ өглөө өлөн элэг дээрээ хэрэглэх нь тийм ч тустай зүйл биш аж. Хүн бүр биеийн онцлогоо бас бодож хэрэглэх зүйтэй.

Хэрэв нойр булчирхай өвддөг, цөс өтгөрөлттэй, цөсний чулуутай бол өглөөдөө өлөн дээрээ бүү хэрэглээрэй. Мөн жаахан хүүхдэд бас өдөр бүр өгвөл хэрэггүй л болов уу, харин ханиад томуутай үед нь аарцанд нь хийж өгөх, хөл гарт нь массажлах зэргээр хэрэглэвэл зүйтэй.

Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг хатууралтай нэгэн хүнээс ярилцлага авч байхад өглөөдөө өлөн дээрээ турах зорилгоор хар кофетой уудаг байсан бөгөөд, уугаад 20иод хоноод л ужиг өвчин нь хөдөлсөн байсан. Аливаа зүйлийн тунг битгий хэтрүүлээрэй.

Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг юм билээ. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшируулдаг буюу нэгэнт уурссан бар номхордоггүй гэж сэрэмжилдэг. Нойр булчирхай яг тэр барыг сэрээхтэй адилхан бөгөөд нэгэнт хурц үрэвсээд ирвэл дарагдаж эмчлэгдэх гэдэг зүйл нь амаргүй байдаг. Харин аргалаад байвал чимээгүйхэн өвчинөө сэдрээхгүй яваад л байдаг эрхтэн бол нойр булчирхай байдаг.

Мөн хүүхэддээ сайн гээд сүүлний өөх бялбайтал нь хөхүүлдэгээс болоод үнэндээ хүүхдүүд ходоод муутай болох суурь эхлэж байгаа юм. Та өөрөө ходоод өвддөг бол өдөр бүр сүүлний өөх том томоор нь идээд үзээрэй бас л өөх тос ш дээ ялгаагүй. 6 сартайд нь ходоодны шүлтлэг орчин бий болоогүй байхад тэр жаахан хүүхдэд махтай бантанд оруулдагаа бас бодох хэрэгтэй. 8 сартайгаас нь хүүхдэд ходоодны хэвийн орчин бий болдог байгаа.

Бүүр хасаж болохгүй хэтрүүлж болохгүй хэрэглээ бол өөх тос байдаг. Дээр үед хүйтэнд олон цагаар малдаа явахдаа үмх шар тос цайнд хийж уучаад явдаг байсан бөгөөд 5 цулын буюу дотор хийг дарах зорилгоор хэрэглэдэг байсан. Ядаж 7 хоногт 3 өдөр юм уу хэрэглэж байвал дээр. Элэг ходоод, цөс, нойр булчирхайн өвчлөл ихтэй орон шүү дээ аливаа зүйлд бас бодолтой хандаж байгаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн