Хүүхдийн автобус авсан нэрийдлээр 52тэрбум төгрөг хэний халаасанд оров?

Хүүхдийн автобус авсан нэрийдлээр 52тэрбум төгрөг хэний халаасанд оров?

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд холбогдох дэд бүтцийн байгууллагуудад хурд, хүч сайтай машин техникээр хангаж байгаа билээ. Үүний нэгээхэн хэсэг ажил болох ерөнхий боловсролын сургуулиудад 200 ширхэг сургуулийн автобусыг үе шаттайгаар оруулж ирж байгаа юм.

Гэвч энэ үйлдэл нь ерөнхий боловсролын сурагч хүүхдийн аюулгүй байдлын төлөө хийгдэж байгаа боловч зах зээлийн үнээр 1 автобусны нэгж үнийг ойролцоогоор 3,2 дахин нэмсэн өртөгөөр авсан байна. Үүнийг дэлгэрэнгүй бичвэл 1автобус нь зах зээлийн үнээр 40000$ бөгөөд 200 ширхэг автобус авна гэсэн тооцоотой байгаа ба 3,2 дахин нэмсэн өртгийг тооцоолж үзвэл 52тэрбум төгрөг хэн нэгэн эрх мэдэлтэнгийн халаасанд оржээ гэсэн үг юм.

Энэ асуудлыг холбогдох байгууллагаар нь шалгуулахын тулд иргэд гомдол мэдүүлж буй нь энэ юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн