Асашёрюү Д.Дагвадорж: Сандраад боож үхэх гээд байгаа хүмүүсд ганц л юм хэлчихье, Цирк гоё болноо!

Асашёрюү Д.Дагвадорж: Сандраад боож үхэх гээд байгаа хүмүүсд ганц л юм хэлчихье, Цирк гоё болноо!

Асашёрюү Д.Дагвадорж тэргүүтэй монголын циркийн барилгын талаарх шуугиан олны дунд намжихгүй байгаа билээ. Тэгвэл олон түмний хайртай аварга энэ асуудал дээр товч бөгөөд тодорхой хариулт хэллээ.

Тодруулбал 2013 онд “Менежментийн хувьчлал” явагдаж монголын циркийн барилга Асашёрюү Д.Дагвадоржийн эзэмшил болсон ба энэ нь циркийн барилга 100 хувь түүний өмч биш гэсэн үг юм. Циркийн үйл ажиллагааг ямарваа нэгэн байдлаар алдагдуулахгүйгээр, уг барилгат олон янзын функцийн зориулалттай ашиглах эрх бүхий хүн нь Д.Дагвадорж юм. Тэрээр хэлэхдээ:”Та бүхэн айж сандралдах зүйл огт байхгүй. Циркийн барилгын үндсэн дүр төрхийг өөрчлөхгүйгээр, сэргээн засварлалт хийж буй хэрэг нь энэ” хэмээжээ.

“Монголын үндэсний цирк” нь 2020 оны 7 сарын 16нд мэдэгдэл гаргахдаа ” Үзэгчид үйлчлүүлэгчдийн санал гомдол хүсэлтийн дагуу үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах, үзвэр үйлчилгээний чанар стандартыг мөрдөхийн тулд Монголын Үндэсний Цирк нь циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлахаар болсон бөгөөд засварын ажил 2020 оны 7-р сарын 1-нээс 11-р сарын 15-ны өдөр хүртэл хийгдэхээр боллоо. Иймд та бүхэн бидний ажлыг ойлгон хүндэлж засварын ажлын явцад хүлээцтэй хандан бид бүхний ажилд саад болж элдэв худал, эх сурвалжгүй мэдээ мэдээлэл цахим орчинд тавихгүй байхгүй хүсэж байна. Эрхэм үзэгч, үйлчлүүлэгч та бүхэнтэйгээ шинэ өнгө төрхтэйгөөр эргэн уулзахдаа таатай байна” хэмээн албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн