С.Амарсайхан: Шүүмжилж болноо. Гэхдээ ажил хийж асуудал шийдэж байгаа хүмүүсээ үргэлж үндэслэлгүй гүтгэхээ больцгооё!

С.Амарсайхан: Шүүмжилж болноо. Гэхдээ ажил хийж асуудал шийдэж байгаа хүмүүсээ үргэлж үндэслэлгүй гүтгэхээ больцгооё!

Ерөнхий боловсролын сурагчдын аюулгүй байдлыг хангаж 200 ширхэг хүүхдийн автобусыг ханган нийлүүлнэ гэсэн шийдвэр гарч эхний ээлжинд 75 автобусыг дотооддоо оруулж ирээд байгаа билээ. Гэвч иргэдийн гомдол, мэдээлэл дээр тулгуурлан нэг ширхэг автобусны үнийг хэд дахин нугалсан үнээр оруулж ирж, мөнгө шамшигдуулж байна гэсэн мэдээлэл тархаад буй.

Тэгвэл үүнд С.Амарсайхан нь хариу мэдээлэл хийжээ. Тэрээр хэлэхдээ: “Хариуцаж буй бүхнээ хулгай гэж хардаг, ам ажил хийж, хуруугаа ч хөдөлддөггүй хүмүүс хүүхдийн ирээдүй рүү дүрсэн хошуугаа татна уу! Хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээвэрт цахилгаан болон 2 давхар автобуснуудыг нэвтрүүлэх, хүүхдийн автобус явуулах шийдвэр гаргасан, хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгсөн.

Хүүхдийн сургуулийн зориулалтын автобус авах шийдвэр дахин гаргасан, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагаа нь явсан байдаг! Та бүхний мөнгөөр бүхэл бүтэн автобус бүү хэл, ширээ сандал ч сонгон шалгаруулалтгүй авдаггүй! 130 мянган доллараар худалдаж аваагүй байна! Үнийг нь сонирхож буй хүмүүс бодвол тоонд тун сайн байх. 20 тэрбум төгрөгийг 75 автобусанд хуваагаад үзнэ бизээ! Энэ дашрамд хэлэхэд тэр Монголд үйлдвэрлэсэн(угсарсан) гээд байгаа 2 автобусыг 1 тэрбум 200 саяаар авсан байдаг.

Шүүмжилж болноо. Гэхдээ ажил хийж асуудал шийдэж байгаа хүмүүсээ үргэлж үндэслэлгүй гүтгэхээ больцгооё!” хэмээн энэхүү үйл явдлын учрыг тайлбарлалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн