Түвшөө, Дөлгөөн: Бид 25 сая төгрөг нэхээгүй мөн охиндоо бартердаж үйлчилгээ аваагүй!

Түвшөө, Дөлгөөн: Бид 25 сая төгрөг нэхээгүй мөн охиндоо бартердаж үйлчилгээ аваагүй!

“Positive mongolians” хэмээх олон нийтэд эерэг хандлага түгээх контент бүтээгч гэр бүл болох Түвшинбаяр, Дөлгөөн нар нь хүүхэд хамгаалалын талаар хүчтэй дугарч байгаа билээ. Энэхүү хүүхэд хамгаалах, харах, асрах зэрэг тухай нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх болсон шалтгаан нь “Happy Flowers” компани болон Түвшөө, Дөлгөөн нарын харилцан тохирсон үйл ажиллагаанд доголдол гарсан тул энэхүү асуудал гарчээ. Тодруулж бичвэл “Happy Flowers” компаны хариуцлагагүй байдлаас улбаалан Түвшөө, Дөлгөөн нарын хүүхэд нь эрүүл мэндээрээ хохирчээ.

Энэ асуудлыг засч залруулах хүсэлтэй, үйл ажиллагаагаа сайжруулаасай, бусдын үр хүүхэд битгий хохироосой гэсэн зорилготойгоор “Positive mongolians” хуудаснаа нийтэлсэн боловч олон нийт сөрөг талаас нь хүлээн авч, мөн энэхүү гэр бүлээс гадна олон олон гэр бүл хохирсон тул хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. Түвшөө, Дөлгөөн нар ямарваа нэгэн байдлаар хувь хүн , албан байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол үзүүлэх санаагүй зөвхөн хүүхдийн аюулгүй өсч хүмүүжих талын асуудлыг хөндөж энэхүү хэвлэлийн бага хурлыг хийжээ.

Залуу хосууд хэлэхдээ:”Бид ямарваа нэгэн байдлаар буюу ам болон албан бичгээр “Happy Flowers” компаниас 25 сая төгрөг нэхэмжлээгүй. Мөн олон нийтийн яриад байгаачлан “БАРТЕР” гээд байгаа зүйл байхгүй. 2020 оны 5 сарын 18ны өдөр иргэн Түвшинбаяр, “Happy Flowers” компаны захирал Ууганцэцэг нар хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Мэдээж хэрэг ажил хийлгүүлж байгаа бол цалин хөлс өгөх үүрэгтэй, энэхүү цалин хөлс төлөх үүрэгээ компаны үйл ажиллагаа холбогдуулж үйлчилгээ үзүүлнэ гэсэн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Олон нийтийн яриад байгаа Бартер гэсэн нэр томьёо нь хуулинд байхгүй. Албан ёсны нэр томьёо нь “Иргэний хууль”-ийн 2.274.1-т зааснаар тодорхойлогддог. Энд тодорхойлсоноор “Талууд эд хөрөнгийг харилцан бие биенийхээ өмчид шилжүүлсэн байхыг шаарддаг” байна. Мөн бидний хүүхдийг энэхүү компаны асрагч хохироосон гэж бид хэлээгүй. Харин хүүхэд асрах, харах үйлчилгээ явуулдаг энэхүү компани үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулахын тулд хүүхэд асрах асрагч ажилтан нарыг тусгай сургалтанд суулгах хэрэгтэй гэсэн асуудлыг хөндсөн юм” гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн