Сүхбаатарын талбай урьд нь ХОГИЙН ЦЭГ байсанд та итгэх үү?

Сүхбаатарын талбай урьд нь ХОГИЙН ЦЭГ байсанд та итгэх үү?

Та бүхэндээ юуны өмнө “Улаанбаатар хот” хэрхэн яаж үүссэн талаарх “Архитектор, Хот төлөвлөгч” хүний мэдлэг мэдээллийг хүргэж буйд таатай байна.

“Манай хот анх үүсэн буй цагаас эхлээд 100 жил хүрэхтэй үгүй юу он цаг улиран оджээ. Яагаад 100 жил хүрэхгүй хугацааг тодотгож байна вэ? гэхээр анхлан 1944 онд “Улаанбаатар хотын байдлыг сайжруулах төлөвлөгөө” гарч Сайд нарын зөвлөлийн 1946 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаар хуралдаанаар “ Нийслэл Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэн баталж 1954 онд “ Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар төлөвлөгөө”-г баталсан түүхтэй. Уг төлөвлөгөөг Москва хотын Гипрогор институт эцэслэн боловсруулж 1974 оны байдлаар 125000 хүн амтай Улаанбаатар хотын нийт суурьшлын 70%-ийг орон сууцны барилга / 2-4 давхар / , 20%-ийг дан барилга, үлдсэн 10%-ийг гэр сууц болгон шийджээ. 

      Гэтэл 2015 оны судалгааг авч үзвэл 1383225 хүн амтай Улаанбаатар хотын оршин суугчдын   60%-н гэр сууршилд оршин сууж байна. Үүний гол шалтгаан нь хэт төвлөрөл юм.  Монгол улс нийт 21 аймаг 331 сумтай хэдийч нийслэл Улаанбаатар хотод бүх соёл үйлчилгээний төв, үйлдвэр оффис, ажлын байр, их дээд сургууль, нийтийг соён гээгээрүүлэх төвүүд бий учир хотыг зорих иргэд олширжээ. Гэтэл хотын анхны төлөвлөгөөг 500000 хүн амд зориулж дэд бүтцийг шийдсэн байтал анхны тооцоог хэд дахин нугалсан хэт төвлөрөл бий болжээ.”

Ийнхүү бидний өсч торнисон “Улаанбаатар хот” маань бий болсон түүхтэй. Тэгвэл Улаанбаатар хотын төв цэг болсон “Сүхбаатарын талбай” нь социалист нийгмийн эхэн үед “Улаан шороо эргэлдсэн, хогын цэг” байжээ. Үүнийг тухайн үеийн нийслэлийн удирдлагууд “СУБОТНИК” буюу бүх нийтийн цэвэрлэгээний өдөр зарлаж иргэд, оршин суугчдын тусламжтайгаар цэвэрлэж байжээ.

Зураг 1. 1920 оны үе. Сүхбаатарын талбайн урд хэсэг. /Цаана харагдаж буй цагаан барилга нь одоогийн Blue Sky-н суурь байжээ./
Зураг 3. 2020 он. Хонхтой цэцэрлэгийн дахин төлөвлөлт.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн