ФАНТАСТИК-н халуухан, царайлаг залуучуудын бахархмаар амьдралын зөв хэв маяг

ФАНТАСТИК-н халуухан, царайлаг залуучуудын бахархмаар амьдралын зөв хэв маяг

Кино урлаг, дэлгэцийн бүтээлийн салбарт 12 дахь жилээ угтах гэж байгаа “Фантастик” продакшн нь анх 2008 онд нэгэн үеийн найзуудын санаачилга, тэдний хүсэл мөрөөдлийн нэгдлээр байгуулагдсан юм. Өдгөө олон мянган үзэгчдэдээ хүргэсэн уран бүтээлүүдийн гол амин сүнс нь урлагийн төлөө нэгэн сэтгэлтэй хөдөлмөрлөж чаддаг эрч хүчтэй залуусын хичээл зүтгэл, эв нэгдэл юм.

Фантастик продакшны залуучууд уран бүтээлийнхээ хэсэг деталь бүрт асар их судалгааны үндсэн дээр ямар нэгэн утга санааг төгс илэрхийлдэгээрээ хөдөлмөрч залуус гэдгээ баталдаг билээ. Тэгвэл тэдгээр залуус маань цаг наргүй их ажилын хажуугаар спортоор тууштай хичээллэдэг ажээ.

  1. Жүжигчин М.Баярбат

Бүсгүйчүүдийн харцыг булаам сайхан залуу Баярбат нь фитнессээр хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тэрээр “Эрүүл зөв хооллолт, Фитнесс дасгал”-уудыг амьдралын нэгээхэн хэсэгээ болгожээ.

2. Жүжигчин, найруулагч Б.Тамир

Төрөл бүрийн авьяастай залуу Б.Тамир нь сүүлийн үед чадварлаг найруулагч гэдгээ кино, дэлгэцийн бүтээлээрээ батлан харуулсаар байгаа билээ. Тэрээр спортын амьдралд эрчимтэй орж эхэлсэнээр “Фитнесс”, “Box and Cardio” чиглэлээр уйгагүй хичээллэж байгаа нь бусад залуусд ихээхэн үлгэр жишээ болж байгаа нь ойлгомжтой.

3. Жүжигчин Э.Одбаяр

Залуу хосуудын “Хайрын романс”-ын дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин Э.Одбаяр нь эрүүл зөв амьдралын хэв маягт нэгдээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Хэний ч харцыг татам сайхан бие нь мөн адил “Фитнесс”-ээр тасралтгүй хичээллэсэний үр дүн билээ.

4. Жүжигчин Ж.Алтаншагай

Чадварлаг жүжигчин, гайхалтай сайхан үлгэр дуурайлал болсон аав гэдгээрээ олноо сайшаагдсан Ж.Алтаншагай нь “Байт харваа”, “Буудлага”,”Фитнесс” зэрэг спортод тун чиг сонирхолтой нэгэн. Тэрээр хөлөө хүнд гэмтээсэн ч гэсэн их спортод хүч үзэж байгаа нь томоохон үлгэр дуурайлал юм.

5. Жүжигчин Р.Отгонбаяр

Фантастик продакшны залуу уран бүтээлч Р.Отгонбаяр нь “37-р Точка” киноны Тулгат дүрээрээ олноо танигдсан ба багагүй хөдөлмөрч нэгэн. Учир нь кино группын арын албанд 10 жил ажиллаж туршлага суун анхны гол дүрээ авчээ.

6. Жүжигчин Ц.Номин

Фантастик продакшны залуу уран бүтээлч Ц.Номин нь “37-р Точка” киноны Солонго дүрээрээ олноо танигдсан билээ. Тэрээр 2019 оны хавар Соёл, урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд төгсөх курсын оюутан байхдаа  “37-р Точка” олон ангит кинонд тоглож дүр амилуулсан нь томоохон аз хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Тэгвэл залуу бүсгүй тэрээр спортод хайртай нэгэн аж. Түүний хичээллэдэг спортын төрөл бол “Box and Cardio” юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн