Дуучин Адель 55 кг туржээ.

Дуучин Адель 55 кг туржээ.

Дуучин Адель 2012 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би хэзээ ч турахгүй, би энэ биедээ хайртай” хэмээн ам бардам хэлж байсан удаатай билээ. Тодруулбал тэрээр “Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг биетэй болохыг хүсч байгаагүй. Би та бүхэнд энэ биеэрээ хайрлагдаж байгаагаараа бахархдаг” хэмээн ярилцлага өгж байснаар зогсохгүй “Би хоолны дэглэм барьж, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг амьдралыг хүсэхгүй байна” гэж хэлж байлаа.

Гайхалтай хоолойтой дуучин бүсгүй 2011 оноос Саймон Конеки гэх залуутай болзож эхэлсэн юм. Удалгүй тэрбээр 2012 онд хүү Ангелогоо төрүүлсэн. Харин 2017 оны Грэмми наадмын шагнал гардуулах ёслолын үеэр хосууд гэрлэлтээ батлуулсан гэдгээ зарлаж байсан юм. Гэвч тэдний аз жаргалтай харилцаа нь төгсгөл болж Адель ганц бие ээжүүдийн эгнээнд орсон юм. Британы хэвлэлийнхэн Адель-г нөхрөөсөө салаад маш их ганцаардаж, өөрийгаа завгүй байлгахын тулд турсан гэж байгаач яг үнэн хэрэгтээ гайхалтай сайхан хоолойгоо хадгалж үлдэхийн тулд өдөр тутамдаа хэрэглэдэг арав гаруй сахар ихтэй ундаа, согтууруулах ундаа, тамхи, каффэйн зэргээс татгалзжээ. Гэхдээ энэ үедээ гайхамшигт дуучинд турах зорилго байсангүй. Адель ердөө л хүү, хоолой хоёрынхоо төлөө эрүүл хооллож байсан хэрэг.

Дуучин Адель эд эсийг сэргээж, хоолны дуршлыг багасган биеийн төрөлх генийг сэрээдэг гэдгээрээ алдартай “Sirtfood diet” хоолны дэглэм барьжээ. Энэхүү хоолны дэглэм нь биеийн эсүүдийг стрессээс шалтгаалан үхэх болон хөгшрөхөөс сэргийлдэг гэнэ. Мөн хар шоколад, улаан дарс зэргийг зөвшөөрдөг гэнэ. Алдарт дасгалжуулагч Жое Викийн видео хичээлийн дагуу гэртээ дасгал хийдэг байжээ. Мөн түүний найз Женифер Лауренс тэргүүтэй оддын биеийг киноны дүрд тохируулан хөгжүүлж, бас турааж өгдөг дасгалжуулагч Далтон Вонгтой хамтарч ажилласан гэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн